Японд үе улиран уламжлагдан үлдэх Монголчуудын сүлжээ номын сан

Friday, March 24, 2006

Шуудангийн үнэ

Номыг шуудангийн нарийн жигнүүр дээр тодорхойлоогүй учраас илгээх үед бага зэргийн зөрөө гарч болохыг анхаарна уу! Доор шуудангаар илгээх үнийн тарифийн хүснэгтийг хавсаргалаа.

Жин

150г

250г

500г

1000г

2000г

3000г

Энгийн үнэ (ейн)

180

210

290

340

450

590

Яаралтай үнэ (ейн)

490

520

600

650

760

1050

Thursday, March 23, 2006

Каталог

Монгол хэлээр:

1. Монгол улсын үндэсний статистикийн газар “Монгол улсын статистикийн эмхтгэл 1997” 1998 он (350грамм (г;g))

2. П.Нямдаваа “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” 1996 он (350г)

3. И.Пүрэвдорж “Удамшил” 1991 он (150г)

4. Ч.Далай “Монгол Японы харилцаа эрт, эдүгээ” 2001 он (470г)

5. Н.Мөнхтүвшин “Дархлалын үндэс ба эмгэг” 1992 он (300г)

6. Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ ба Улс төрийн эрхийн зарчмууд” 2002 он (160г)

7. Д.Мөнхжаргал, Т.Чимэгсанаа “Япон хэлний сурах бичиг” 2000он (200г)

8. Майн Рид “Хурлийз бүсгүй буюу алс өрнөдөд болсон явдал” 1990 он (350г)

9. З. Тунгалаг “Дэлхйин үлгэрийн дээжис” 2002 он (120г)

10. Б.Цэрэндулам , Ц.Наранцэцэг “Монгол хэл 2” Дунд сургуулийн хоёрдугаар ангид үзнэ 1995он (100г)

11. Айка Цубота “Дэлхийн нууц” (100г)

Англи хэлээр:

1. Robert Ferguson “Environmental Public Awareness Handbook” Case studies and Lessons Learned in Mongolia 1999 (120g)

2. Colin R Hopkins “Structure and Function of Cells” A text for students in medicine and science 1978 (740g)

Япон хэлээр:

1. 留学生のための化学(350g)

2. 村尾靖子 草原の風になりたい義足で草原を駈ける少年の物語 (400g)

Орос хэлээр:

А.Горев, В.Зимянин “Неру” Жизнь замечательных людей 1988 (440г)

Танилцуулга

Үндэслэл: Энэхүү бичил номын санг өөрт байгаа цөөхөн хэдэн номон дээр үндэслээд санаачлаад үзье гэж бодлоо. Хэрэвээ эрэлт хэрэгцээ байгаад хүмүүсийн харилцан дэмжлэг, туслалцаа болон хамран ажиллагаа байх аваас дэгжин уламжлагдан, Японд нэг хэсэг яригдаад биелэгдээгүй Монгол номын сангийн эрэлт хэрэгцээг хангаж, цаашдаа уламлагдан үлдээж болмоор санагдлаа. Үүнд зөвхөн хүмүүсийн харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа, итгэлцэл юунаас чухал юм. Японы аль нэг газар Монгол ном зонхилсон номын сан байгууллаа гэхэд хол байгаа Монголчууд тэр бүр очоод байж чадахгүйгээр барахгүй хамгийн хямдхан унаагаар ганцхан буудал яваад хүрэхэд л шуудангаар ном хүлээж авснаас илүү зардал, цаг хугацаа алдах нь хэнд ч ойлгомжтой билээ. Мөн ажил сургуулиа дүүргэж төгсөөд Японоос явж байгаа Монголчуудаас орхигдон хаягдаж байгаа номнууд нь дараа үеийн шинээр ирж суралцах гэж ирж байгаа хүмүүст чухал хэрэгцээтэй байдаг билээ.

Зорилго: Япон улсад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудаас өөрт байгаа номнуудаар, ялангуяа Монгол номнуудаар хүрч үйлчлэх хүсэлтэй хүмүүсийг нэгтгэн Япон улсад хүрэлцэн ирж суралцах, ажиллах, амьдрах үе үеийн Монголчуудын хооронд хэрэгцээт номын залгамж холбоо, солилцоо, өв бий болгох, үрэгдэн хаягдаж байгаа номнуудыг хэрэгцээт хүмүүст нь хүргэхэд оршино. Дэмжлэг олон хүрээгээ тэлсэн тохиолдолд үе үеийн Монголчуудад“Дугтуйтай номын сан” сүлжээг уламжлагдан үлдээхэд оршино.

Үйлчлүүлэх зарчим: Хэрэвээ танд уг номын сангийн фондонд байгаа номноос авч хэрэглэх бол mail_library@yahoo.com хаяг уруу захиалгаа илгээх хаягны хамт илгээнэ. Ном үйлчлүүлэгчийг төлбөр хийгдэхээр илгээгдэх ба шуудангаар хүргэгдэж очсоноос хойш үйлчлүүлэгч хэдийд хүлээж авснаа мэдэгдээд нэг сарын хугацаагаар хэрэглээд эргүүлж шуудангаар өөрөө төлбөрөө хийж илгээнэ. Үйлчилгээнд гарсан номын талаар цаг тухай бүрд нь сүлжээгээр мэдээлж байх болно.

Үйл ажиллагаанд оролцох: Та дараах хэлбэрээр энэхүү номын санг дэмжиж болон хамтран ажиллахад бүрэн нээлттэй болно. Үүнд:

1. Хамтран ажиллах: Та өөрөө номын сангийн үйл ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа бол өөрөө оролцуулах хүсэлттэй байгаа номнуудаараа оролцоно. Үүний тул оролцуулах номнуудын каталогийг mail_library@yahoo.com хаяг уруу илгээснээр сайн дурын номын санч болно. Уг номын сангийн сайн дурын номын санч болсноор та ирсэн захиалгын дагуу номыг захиалагч нь төлбөрөө хийхээр илгээж, хүлээн авах үүрэг хүлээнэ. Мөн хамтран ажиллаж байгаад чөлөөлөгдөх хүсэлтэй тохиолдолд өөрийн нийлүүлсэн номнуудаас өөртөө үлдээж болно.

2. Ном хандивлах: Уг номын санд хандивлах хүсэлтэй байгаа номыг шуудангийн төлбөрийг хийж илгээснээр хандивлагч болно. Та хэрэвээ татгалзахгүй бол хандивлах номынхоо 17-р хуудасны боломжийн зайд хандивлагчийг тодорхойлсон тэмдэглэл хийх болон хувийн тамгаа дарж болно. Ингэснээр Японд ажиллаж, суралцаж, амьдарсан үе үеийн Монголчуудийн нэгэн дурсгал уламжлагдан үлдэх юм.

3. Ном үнэгүй нийлүүлэх: Уг номын санд үнэгүй нийлүүлэх хүсэлтэй бол нийлүүлэх номны талаар mail_library@yahoo.com хаяг уруу мэдэгдэнэ. Номын сангийн зүгээс авахаар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд номыг хүлээн авагч нь төлбөрөө хийх байдлаар илгээнэ.