Японд үе улиран уламжлагдан үлдэх Монголчуудын сүлжээ номын сан

Thursday, March 23, 2006

Танилцуулга

Үндэслэл: Энэхүү бичил номын санг өөрт байгаа цөөхөн хэдэн номон дээр үндэслээд санаачлаад үзье гэж бодлоо. Хэрэвээ эрэлт хэрэгцээ байгаад хүмүүсийн харилцан дэмжлэг, туслалцаа болон хамран ажиллагаа байх аваас дэгжин уламжлагдан, Японд нэг хэсэг яригдаад биелэгдээгүй Монгол номын сангийн эрэлт хэрэгцээг хангаж, цаашдаа уламлагдан үлдээж болмоор санагдлаа. Үүнд зөвхөн хүмүүсийн харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа, итгэлцэл юунаас чухал юм. Японы аль нэг газар Монгол ном зонхилсон номын сан байгууллаа гэхэд хол байгаа Монголчууд тэр бүр очоод байж чадахгүйгээр барахгүй хамгийн хямдхан унаагаар ганцхан буудал яваад хүрэхэд л шуудангаар ном хүлээж авснаас илүү зардал, цаг хугацаа алдах нь хэнд ч ойлгомжтой билээ. Мөн ажил сургуулиа дүүргэж төгсөөд Японоос явж байгаа Монголчуудаас орхигдон хаягдаж байгаа номнууд нь дараа үеийн шинээр ирж суралцах гэж ирж байгаа хүмүүст чухал хэрэгцээтэй байдаг билээ.

Зорилго: Япон улсад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудаас өөрт байгаа номнуудаар, ялангуяа Монгол номнуудаар хүрч үйлчлэх хүсэлтэй хүмүүсийг нэгтгэн Япон улсад хүрэлцэн ирж суралцах, ажиллах, амьдрах үе үеийн Монголчуудын хооронд хэрэгцээт номын залгамж холбоо, солилцоо, өв бий болгох, үрэгдэн хаягдаж байгаа номнуудыг хэрэгцээт хүмүүст нь хүргэхэд оршино. Дэмжлэг олон хүрээгээ тэлсэн тохиолдолд үе үеийн Монголчуудад“Дугтуйтай номын сан” сүлжээг уламжлагдан үлдээхэд оршино.

Үйлчлүүлэх зарчим: Хэрэвээ танд уг номын сангийн фондонд байгаа номноос авч хэрэглэх бол mail_library@yahoo.com хаяг уруу захиалгаа илгээх хаягны хамт илгээнэ. Ном үйлчлүүлэгчийг төлбөр хийгдэхээр илгээгдэх ба шуудангаар хүргэгдэж очсоноос хойш үйлчлүүлэгч хэдийд хүлээж авснаа мэдэгдээд нэг сарын хугацаагаар хэрэглээд эргүүлж шуудангаар өөрөө төлбөрөө хийж илгээнэ. Үйлчилгээнд гарсан номын талаар цаг тухай бүрд нь сүлжээгээр мэдээлж байх болно.

Үйл ажиллагаанд оролцох: Та дараах хэлбэрээр энэхүү номын санг дэмжиж болон хамтран ажиллахад бүрэн нээлттэй болно. Үүнд:

1. Хамтран ажиллах: Та өөрөө номын сангийн үйл ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа бол өөрөө оролцуулах хүсэлттэй байгаа номнуудаараа оролцоно. Үүний тул оролцуулах номнуудын каталогийг mail_library@yahoo.com хаяг уруу илгээснээр сайн дурын номын санч болно. Уг номын сангийн сайн дурын номын санч болсноор та ирсэн захиалгын дагуу номыг захиалагч нь төлбөрөө хийхээр илгээж, хүлээн авах үүрэг хүлээнэ. Мөн хамтран ажиллаж байгаад чөлөөлөгдөх хүсэлтэй тохиолдолд өөрийн нийлүүлсэн номнуудаас өөртөө үлдээж болно.

2. Ном хандивлах: Уг номын санд хандивлах хүсэлтэй байгаа номыг шуудангийн төлбөрийг хийж илгээснээр хандивлагч болно. Та хэрэвээ татгалзахгүй бол хандивлах номынхоо 17-р хуудасны боломжийн зайд хандивлагчийг тодорхойлсон тэмдэглэл хийх болон хувийн тамгаа дарж болно. Ингэснээр Японд ажиллаж, суралцаж, амьдарсан үе үеийн Монголчуудийн нэгэн дурсгал уламжлагдан үлдэх юм.

3. Ном үнэгүй нийлүүлэх: Уг номын санд үнэгүй нийлүүлэх хүсэлтэй бол нийлүүлэх номны талаар mail_library@yahoo.com хаяг уруу мэдэгдэнэ. Номын сангийн зүгээс авахаар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд номыг хүлээн авагч нь төлбөрөө хийх байдлаар илгээнэ.

0 Comments:

Post a Comment

<< Home